Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир Азийн өргөн уудам нутагт тархсан монгол угсаатны бүлэг бүрт олон төрөл зүйлээр хадгалагджээ.
Монгол үндэстний олон угсаатны бүлэг, түүнийг бүрдүүлэгч овог, аймгийн уртын дуу нь түүхэн хөгжлийнхөө явцад угсаа ястан бүрийн онцлогийг тусгасан арвин баялаг сантай, өргөн дэлгэр тархацтай, олон өвөрмөц хэв намбатай болон хөгжиж иржээ.