Дөрвөд уртын дууны аялгуу нь аялгуу, хүчдэлийн хураангуйлсан шинж зонхилсон, аялгуу нь үргэлжилсэн цулгай бөгөөд дуулах ур дүй нь эртний өвөрмөц төрхөө хадгалан үлджээ. Дөрвөд дуу нь бусад уртын дууны ая аялгуутай харьцуулахад байгальлиг унаган шинж чанараа хадгалж буй монгол уртын дууны нэн эртний хэв шинж, залгамж чанар нь алдагдах эрсдэлтэй яаралтай хамгаалах төрөл мөн байна.