Ховд аймаг дахь торгууд угсааныхны уртын дуу хоёр хэв шинжтэй байна. Ховог сайрын торгуудууд нь уртын дууны хөгжлийн эрт үеийн хэлбэрийг хадгалсан боловч айдам дуунуудынх нь аялгуу нэгэн хэв маягаар дуулагдаж байгаа нь тэдний уртын дууны өв эрсдэхийн цондон ч байж мэдэх. Харин нөгөө хэсэг бүлэг торгуудуудын уртын дууны аялгууны эгшиг-авиа томолт, бүтэц, дуулах ур чадвар нь халхын суман дунд хэлбэрийн уртын дуу буюу уртын дууны эртний дунд үеийн хөгжлийг хадгалан үлджээ.