Урианхайчуудын уртын дуу, зан үйл нь дотроо хоёр өөр, нэг хэсэг бүлэг урианхайчуудын уртын дуугаа дуулах ур дүй, аялгууны бүтэц, донж маяг нь нэлээд хөгжсөн шинжтэй бол нөгөө нь дөрвөд уртын дууны хөгжлийн дараагийн үе шатыг харуулахуйц эртний хэв шинжтэй, маш эртний гэмээр уртын дууны аялга-авиажуулга-ур дүйг илтгэнэ.
Гэхдээ аль нь ч шуранхайлдаггүй, харин улин шургуулах арга түгээмэл. Дуут, Алтай, Буянт, Алтанцөгцийн урианхайн дууны аялгууны эгшиг авиа томолт, аялга дуудлага төслөг байгааг ажиглаж болно. Мөнххайрхан хавийн урианхай айдам дуу ‘үя-хая’, ‘ооё’ аялга дуудлагатай, эгц дээшээ дуулаад, эгц доошоо буух бөгөөд эртний маягийн бүтэцтэй байгаа нь сонирхолтой.