Захчин удмынхны уртын дууны аялгууны эгшиг авиа томолт, аялга, дуулах ур дүйгээс нь шалтгаалаад дөрвөд уртын дууны салбар аялгуу гэж үзэж болно. Тухайлбал уртын дууны аялгуунд нь ‘аа еэ’, ‘лоо, лаа’ гэх мэт дуудлага-аялга гүн шигтгээтэй байгааг ажиглаж болно. Гэвч дөрвөд уртын дуутай харьцуулбал, аялгууг чимэглэх эрмэлзлэл, аялгууны илүү хөгжсөн хэв шинжээрээ ялгагдана..