МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ

 

Монголчууд эрт балар цагаас инагш Төв Азийн өндөрлөг нутагтаа аж төрөхдөө тэнгэр газрын шүтлэг ёсонд зохируулан бөө мөргөлийн уриа дуудлага урих болсон нь Монгол уртын дууны язгуур болов. Монгол ардын уртын дуу нь байгаль хүн хоёрын харилцааны эгшгэн хэрэглүүр болж, нүүдлийн соёл иргэншлийн явцад улам төгөлдөржин хөгжсөөр дуун урлагийн сонгодог хэлбэр, аман өв болж өнөө цагтай золгожээ. Гагцхүү эдүгээ энэ дуулахуй урлагийн олон төрөл хэлбэрүүд бүдгэрэн устах эрсдэлд ороод буйн учирт
Монгол угсаатны нутаг нутгийн уртын дууны хэв маяг, ая аялгуу, дэг сургууль болон зан үйлийн уртын дууны төрөл зүйлийг товч тайлбарлан, жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй нь энэ билээ. Болгооно уу.

"Монгол уртын дуу" Гар утасны хөтөч

Манай төслийн багийнхан www.urtynduu.mn вэб хуудаснаас гадна "Монгол уртын дуу" гар утасны хөтөчийг үзэгч, сонсогч та бүхэндээ зориулан гаргаж байна. Энэ нь Монголын соёлын биет бус өвийн чиглэлээр анхны хөтөч бөгөөд iOs болон Android үйлдлийн системд суулгах боломжтой, Монгол болон Англи хэл дээр уртын дууны товч мэдээллийг жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй хамгийн түгээмэл хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар, анхдагч эх сурвалж болж байгаагаараа онцлог юм

"Монгол уртын дуу" төслийг хэрэгжүүлэгчид

“Монгол уртын дуу” төсөл нь НСИСОУХ-ийн 2008-2012 онд гүйцэтгэсэн “Уртын дуу, ур чадвар” судалгааны тайлан болон уртын дуу судлаач М.Дорждагвын уртын дууны судалгааны үр дүнг тоймлон, Уртын дуу сонирхогч хэн бүхэнд хамгийн хүрэлцээтэй дөхөм байдлаар үнэ төлбөргүй, гарын дор хялбар аргаар хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй санал санаачилгын эхний үр дүн юм.

ХХ зууны дунд үеэс үүсэж, эдүгээ нэгэнт нийтлэг болон тогтсон “тайзны” уртын дууны хэв маягийг эс харгалзан, үе дамжин өвлөгдөж ирсэн Монгол угсаатны уртын дууны олон төрөл зүйл нь бүдэгших, залгамж халаа тасалдах, улмаар устах эрсдэлд орж болзошгүй байгаа учир ийнхүүМонгол угсаатны нутаг нутгийн уртын дууны хэв маяг, ая аялгуу, дэг сургууль болон зан үйлийн уртын дууны төрөл зүйлийг товч тайлбарлан, жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй билээ.

Төслийн санаачлагч

Image

Санхүүжүүлэгч

Image

Төслийн гүйцэтгэгч

Image

Төслийн судалгаа

Image
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.