ЗАН ҮЙЛИЙН УРТЫН ДУУ

Монгол уртын дуу нь нэн эртний уг гарвалтай учир  Азийн өргөн уудам нутагт, тодруулбал Монгол Улсын нутаг дэвсгэр бүхлээрээ; ОХУ-ын Буриад, Халимаг, Тува; БНХАУ-ын Өвөр монголын ихэнх нутаг, Шинжианы Ховог Сайр, Бор талын торгууд монголчууд, Цинхай буюу Хөх нуурын дээд монголчууд, Цастын монголчуудад тархан, монгол угсаатны бүлэг бүрт  олон төрөл зүйлээр хадгалагдсан байгаагаас эш болгон энд толилуулав.

Мөн уртын дуу монголчуудын өдөр тутмын аж ахуй амьдралаас өгсүүлээд төрт ёс, шашин шүтлэг, зан үйл хүртэл асар өргөн цар хүрээнд хэрэглэгдсээр ирснийг танилцуулж байна. 

© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.