ШИЛИЙН ГОЛЫН АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Монгол уртын дууны энэ төрөлд цахар уртын дуу зонхилохын дээр зүүн сөнөд, авга, үзэмчин, хөвөөт шар, хорчин, зарууд г.м дэд зүйлүүдээс бүрджээ. Цахар аялгуу, дэг барилаар "Ганган хар", "Цомбон туурайтай хүрэн", "Зээргэнэтийн шил", Хүрэн толгойн сүүдэр", "Саруул тал", "Эр бор харцага", "Гишгэдэл сайт хүрэн", "Өнчин цагаан ботго", "Цагаан шаргал морь", "Их богд Булган хангай", "Будал цолмон улаан", "алтан богдын шил" зэрэг маш олон уртын дуу өвлөгджээ.

            Ерөнхийдөө цахар уртын дууны аялгуу, дэг барилыг Шилийн голын эрүүний нугалаа зонхилсон гэж үздэг. Цахар уртын дуу бусад монголчуудын уртын дуунаас ялгарах гол шинж нь ч эрүүний нугалаа болон цоордон дуулах дэг сургууль юм. Энэ  төрлийн уртын дууны ур чадвар, арга техникээр алдаршсан хүн бол алдарт уртын дуучин Лхаажав болой.

            Цоорын дууны урын санд "Эзэн богд Чингис"-ийг онцгойлон нэрлэх бөгөөд хорчингууд уг дуун дээр "Алтан богдын шил", "Жан мөрний ус", "Намагч голын бургас" зэрэг уртын дуунуудыг "Төрийн 4 дуу" гэж хүндэтгэн үздэг.

00:00

Stopped

Хөвөөт шар хошууны Баяндүүрэн
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.