АЙЗАМ ДУУ

Айзам, айзан, айдам, айдон нь утга ижил уламжлалт нэршил, нэр томъёо болно. Өвөг монголчуудын дуу авиа, өгүүлэхүйн эрхтэн, хэлний хөгжлийн үр дүн, бөө мөргөлийн үзэл онол, уриа дуудлагаас улбаатай, монголчуудын байгалийн болон ахуйн зан үйлд эгшиглэнгийн ерөөл өргөж дуулдаг язгуурын гаралтай уртын дууны анхдагч төрлийн уламжлалт нэршил. Халх угсаатан, түүний салаа салбарууд төрт ёс, хурим найрын зан үйлтэй холбоотой уртын дуугаа “ай+зам”, зарим нутагт нь “ай+зан” гэж нэрлэдэг уламжлал өнөө хүртэл байна. Ойрад монголчууд энэ төрлийн дуугаа "ай+дам" гэж нэрлэж байна. Харин буриад, барга монголчууд уг төрлийн уртын дуугаа "ай+дон" гэж нэрлэдэг байсан нь XX зууны эхэн үеэс хойш мартагдан бүдгэрчээ. Ай язгууртай уртын дуу нь ихэвчлэн 12, 13 бас 7 гэсэн тооны бэлгэдтэй холбоотой байгааг эртний өвөг монголчуудын бөө мөргөлийн үзэл онол дахь тооны бэлгэдэлтэй жишин харж болно.

00:00

Stopped

Айзам дуу
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.