ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ДУУ

Аж байдлын дуу ч гэж нэрлэдэг энэ төрөл ямар нэг зан үйлийн оролцоогүй, төрт ёс, шашин шүтлэгийн зан үйлийн орчинд дуулахыг хориглодог цээрлэх ёсны уртын дуу юм. Хөхнуурын дээд монголчууд "нутаг ус, мал сүргийн дуу буюу морин дэл дээрх дуу", элжигин халхчууд "бэсрэг, шавшаа дуу", хотгойдууд "гэгэлгэн дуу" гэж нэрлэдэг. Нутаг, нутагт цээрийн дууны өв өргөн дэлгэр буй. Жишээ нь, бидний сайн мэдэх "Хүрэн толгойн сүүдэр", "Эрдэн засгийн унага" г.м олон арван дуу цээрийн дуу болой. Цээрийн дуунд бусад төрлийн дууны адил тусгайлсан "түрлэг" гэж байхгүй. Түрлэг гэдэг нь тухайн дууны бадаг тус бүрийн дунд тусгай ая, эсвэл дууны төгсгөлийн тойрог аяас залгаж, мөн ямар нэг хүндтэй дууг бүрэн дуулж өндөрлөхөд нийтээрээ түрэн дуулдаг нэг төрлийн дэг, бас ёс, бэлгэдэл билээ.

00:00

Stopped

Монгол уртын дуу
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.