УМАРД МОНГОЛ АЯ АЯЛГУУ

Уртын дууны энэ төрөлд Монгол улсын Хэнтий, Дорнод аймагт тархан суудаг буриад зоны аялгуу, дэг барил; Оросын Холбооны улсын буриад, тува монголчуудын аялгуу, дэг барил хамрагддаг. Нэг үгээр хэлбэл, Хэнтий нуруу, Онон, Балжийн голын сав газар болон зүүн өмнөд Сибирийн уртын дууны өв нь умард монголын аялгуу, дэг барил мөн болой. Хэдийгээр эрт цагаас нааш түүхийн шалтгаанаар тэдний уртын дууны аялгуу, дэг барил нь бүдгэрсээр байгаа боловч зохих хэмжээнд хадгалагдаж үлдсэн нь судалгааны явцад мэдэгдэв.

© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.