БУРИАД МОНГОЛ АЯЛГУУ, ДЭГ БАРИЛ

Буриад монголын уртын дууны аялгуу, дэг барил Байгаль нуурын сав газар буюу Түнхэний Аха нутагт хадгалагдаж байна. Тэдний аялгуу, дэг барилын гол төлөөлөгч нь Бадам Гамбанович юм. Тэрээн олон айдон дууг залгамжлан авсан бөгөөд "Аха нютаг" хэмээх уртын дууг гойд дуулдаг билээ. Энэ төрлийн аялгуу нь дуучны хоолойн дээд чалхад мөртлөө холын үсрэлт багатай, цуурай ихтэй юм. Энэ шинж нь өндөр уулын бүсийн уртын дууг эрхгүй санагдуулна. Мөн хотгойд, дархад, элжигин халх чигийн гэгэлгэн, шавшаа уртын дуутай олон шинж тэмдгээрээ ихээхэн төстэй байна. Дэг барил нь төвөнх хоолойн цохилго чимэглэл элбэгтэй, бөнжөгнүүлэх хөдөлгөөнөөр тойрог (тухайлбар)-оо залгаж байгаа нь монгол уртын дуучны ур чадвар, арга техникийг илтгэнэ. Эрт цагт тэд нарт айдон дуунаас гадна шасдир уртын дууны төрөл байж. Тодруулбал, "Ялгуулсан эрхт" (Далай лам) хэмээх нийтэд өргөн тархсан шасдир уртын дууг дуулдаг байсан тухай дурсамж үлджээ. Гэвч цагийн уртад шасдир дуу мартагдаж, улмаар айдон (айзам) дууны арвин их өв сан, соёл нь бүдгэрсээр байна. Уртын дуу зөвхөн монголчуудын соёлын биет бус өв төдийгүй Хүн төрөлхтөний өвөөр бүртгэгдэж баталгаажсан гэдгийг санууштай ажээ.
00:00

Stopped

Түнкин аймгийн Б.Гамбанович
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.