УРИАНХАЙ УРТЫН ДУУ

Урианхайчуудын уртын дуу, зан үйл нь дотроо хоёр өөр, нэг хэсэг бүлэг урианхайчуудын уртын дуугаа дуулах ур дүй, аялгууны бүтэц, донж маяг нь нэлээд хөгжсөн шинжтэй бол нөгөө нь дөрвөд уртын дууны хөгжлийн дараагийн үе шатыг харуулахуйц эртний хэв шинжтэй, маш эртний гэмээр уртын дууны аялга-авиажуулга-ур дүйг илтгэнэ.

Гэхдээ  аль нь ч шуранхайлдаггүй, харин улин шургуулах арга түгээмэл. Дуут, Алтай, Буянт, Алтанцөгцийн урианхайн дууны аялгууны эгшиг авиа томолт, аялга дуудлага төслөг байгааг ажиглаж болно. Мөнххайрхан хавийн урианхай айдам дуу “үя-хая”, “ооё” аялга дуудлагатай, эгц дээшээ дуулаад, эгц доошоо буух бөгөөд эртний маягийн бүтэцтэй байгаа нь сонирхолтой.

00:00

Stopped

Баян-Өлгий аймгийн Алтай сумын өндөр настан Б. Лэшээ, Н.Хорлоо
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.