ДАРЬГАНГА УРТЫН ДУУ

Дарьганга уртын дуу нь Шилийн голын эрүүний нугалаа зонхилсон дэг барилтай төстэй юм. Тэдний алдартай уртын дуу нь "Жаахан шарга", "Торой банди" зэрэг домогт дуунууд билээ. Эрт цагт "Өвгөн шувуу хоёр", "Жороон жороо" гэх айзам дуу, "Эр бор харцага" зэрэг аж байдлын дууг дарьганга аялгуу, дэг барилаар түгээмэл дуулдаг байсан нь сураг төдий бүдгэрчээ. Одоо дарьганга аялгуугаар "Жаахан шарга", "Торой бади"-аас гадна "Ар хөвчийн унага", "Хүрэн толгойн сүүдэр", "Эрх зээрд", "Цомбон туурайтай хүрэн", "Нарийн сайхан хээр" г.м цөөхөн уртын дуу дуулж байвч залуучууд нь суралцах идэвхи сул байна.

            Дарьгангачууд уртын дуунаас гадна малын уриа дуудлагын ая, аялгуугаараа бүс нутагтаа алдартай гэдгийг онцолж байна. Энэ төрлийн уртын дууны гол төлөөлөгчдөд Ш.Хүрэлтогоо, Ц.Цэцэгээ, Ж.Хутаг-Өлзий, Д.Улаан, С.Чулуунбаатар нар тэмдэглэгдсэн билээ. Дарьганга уртын дуу нь халх, шилийн гол, ойрад аялгууны нийлмэл шинжтэй байдаг. Учир нь дарьгангачуудын соёлын үүсэл нь XVII зууны сүүлч XVIII зууны эхэн хагаст бусад монгол угсаатны соёлоос нийлэн бүрэлджээ. Дарьгангын уртын дууны аялгуу, дуулаг дэг барилыг сонсоход халх уртын дууны олон шинж өвлөгдсөн нь  мэдэгдэнэ.

00:00

Stopped

Сүхбаатарын аймгийн Баяндэлгэр сумын малчин С.Чулуунбаатар
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.