ҮЗЭМЧИН УРТЫН ДУУ

Үзэмчин угсаатан нь 20-р зууны эхэн дунд үед нийгмийн шалтгаанаар Монгол улсын Сүхбаатар аймгийн  нутаг, Шилийн богд орчимд өвөр монголоос нүүдэллэн иржээ. Ингэснээр тэдний уртын дууны өв нь өвөр монголын уртын дууны бүлгээс тасран ирж Шилийн богд орчимд дарьганга аялгуу, дэг барилтай зэрэгцэн нутагшсан юм.

            Тэдний уртын дууны өв нь өдөр өдрөөр хумигдан бүдгэрч байгааг анхаарууштай. Бидний судалгааны явцад өндөр настан Бүрээчин овгийн Хишигээ, У.Наранчимэг, Б.Цэрэндорж нар "Магнай түргэн", "Манарч байгаа шил", "Өндөр богдын шил", "Үүр сүүлт", "Саруул тал", "Хөвчийн саглагар мод", "Алтан живэртэй чигчүүхэй", "Цомбон туурайт", "Нарийн хөх морь", "Урьхан хонгор салхи" зэрэг цөөнгүй дууг үзэмчин аялгуу, дэг барилаар дуулж бичүүлсэн. Тэд "Ванчин бичээч" гэдэг богино аятай дууг дуулахын сацуу дарьгангын "Жаахан шарга", баруун аймгийн "Эрдэнэ засгийн унага" зэрэг уртын дууг дуулж байна. Угтаа үзэмчин аялгуу, дэг барил нь монгол туургатны хэмжээний олон бүлэг дотроос хөгжлийн өндөр түшинд хүрсэн гэж тооцогддог. Тодруулбал, цоройлгох, ойлгох, давхиулах, шургуулах, дан шуранхайлах, ширгээх, хутгах, цайруулах, цөмрөх, хатгах, шүүрэх г.м уртын дууны сонгомол ур дүйг үзэмчин уртын дуучдыг ур чадвар, арга техникээс сонсдог билээ.

00:00

Stopped

Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын малчин Б.Цэрэндорж
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.