"МОНГОЛ УРТЫН ДУУ" ТӨСЛИЙН ТУХАЙ

“Монгол уртын дуу” төсөл нь НСИСОУХ-ийн 2008-2012 онд гүйцэтгэсэн “Уртын дуу, ур чадвар” судалгааны тайлан болон уртын дуу судлаач М.Дорждагвын уртын дууны судалгааны үр дүнг тоймлон, Уртын дуу сонирхогч хэн бүхэнд хамгийн хүрэлцээтэй дөхөм байдлаар үнэ төлбөргүй, гарын дор хялбар аргаар хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй санал санаачилгын эхний үр дүн юм.

ХХ зууны дунд үеэс үүсэж, эдүгээ нэгэнт нийтлэг болон тогтсон “тайзны” уртын дууны хэв маягийг эс харгалзан, үе дамжин өвлөгдөж ирсэн Монгол угсаатны уртын дууны олон төрөл зүйл нь бүдэгших, залгамж халаа тасалдах, улмаар устах эрсдэлд орж болзошгүй байгаа учир ийнхүүМонгол угсаатны нутаг нутгийн уртын дууны хэв маяг, ая аялгуу, дэг сургууль болон зан үйлийн уртын дууны төрөл зүйлийг товч тайлбарлан, жишээ ая аялгууны хамтаар та бүхэнд хүргэж буй билээ.
Энэ төслийн хүрээнд бүтээсэн ‘www.urtynduu.mn’ вэб хаягаас уртын дууны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

"МОНГОЛ УРТЫН ДУУ" ТӨСЛИЙН

САНААЧЛАГЧ

"Бирваа Сан"

САНХҮҮЖҮҮЛЭГЧ

"Швейцарийн хөгжлийн агентлаг"

ГҮЙЦЭТГЭГЧ

"Өү Ти Солюшнс Провайдер" ХХК

СУДАЛГАА

"НСИСОУХ"
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.