Image

ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ

Швейцарийн хөгжлийн агентлаг нь 2004 онд Улаанбаатар хотод анх нээгдсэнээс хойш Монгол улсын тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын хөдөө аж ахуй, эдийн засаг, уул уурхай, засаглал зэрэг  ижд чухал салбаруудад олон төслийг хэрэгжүүлж ирсний зэрэгцээ Монголын соёл урлагийн салбарт тогтмол тэтгэлэг, санхүүжилт олгон, дэмжин ажиллаж ирсэн билээ.

Энэ удаад ч “Бирваа Сан”-гаас санаачлан хэрэгжүүлж буй “Монгол уртын дуу” гар утасны хөтөч болон www.urtynduu.mn вэб хуудсыг бүтээх төслийг ШХА санхүүжүүлж та бүхний гарт хүргэж байгаа болно.

Энэ төслийн үр дүнд Монгол ардын уртын дууны угсаатны уртын дууны бүлэг, хэв маяг, дэг барил болон зан үйлийн уртын дууны уламжлалын төрөл зүйлийг бүрт нь товч тодорхойлолт, жишээ ая аялгууны хамтаар багтаасан вэб хуудас болон гар утасны хөтөчийг монгол, англи хэл дээр, мөн  iOS болон Андройд утсанд татаж суулгах горимтойгоор бүтээлээ.

Энэхүү соёлын биет бус өвийг орчин үеийн мэдээлэл, технологийн ололттой хослуулан олон нийтэд хүргэх төслийг дэмжин санхүүжүүлсэн ШХА-т гүн талархлаа илэрхийлье.

САНААЧЛАГЧ

"Бирваа Сан"
Image

ГҮЙЦЭТГЭГЧ

"Өү Ти Солюшнс Провайдер" ХХК
Image

СУДАЛГАА

"НСИСОУХ"
Image
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.