Image

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН

Монгол ардын уртын дууг Хүн төрөлхтөний Соёлын аман болон биет бус өвд бүртгүүлж дэлхийн өвөөр тунхагласантай холбогдуулан,  2008-2012 онд олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ)-гээс анх удаа Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутагт амьдарч байгаа монголчуудын дунд уртын дууны хээрийн шинжилгээний анги ажиллуулан судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлж, тандалт судалгаа хийсэн юм. НСИСОУХ-ээс хэрэгжүүлсэн энэхүү “Монгол уртын дуу, ур чадвар” Монгол ардын уртын дууны өвийг судлах төслийг 2008-2012 онд хэрэгжүүлэхэд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын 40 гаруй эрдэмтэн судлаач, зураглаач ажиллаж, 8 удаагийн судалгаагаар 40,000км зам туулан, 300 орчим уртын дуучдыг сурвалжилж Монгол туургатан улсуудын уртын дуучдын бүртгэл мэдээллийн болон уртын дууны дуу, дүрс бичлэгийн мэдээллийн сангийн эх суурийг тавьж байжээ. Эдүгээ 2019 оныг хүртэл тасралтгүй явуулсаар байгаа энэ судалгаа одоогоор нийт 60.000 орчим км зам туулж нутаг нутгийн уртын дууг өвлөн тээгч 12-90 насны 600 орчим уртын дуучдыг сурвалжилж, 300 гаруй цагийн дүрс бичлэг бичиж, давхардсан тоогоор 800 шахам уртын дууны хувилбар аяыг тэмдэглэн авсан байна.

САНААЧЛАГЧ

"Бирваа Сан"
Image

САНХҮҮЖҮҮЛЭГЧ

"Швейцарийн хөгжлийн агентлаг"
Image

ГҮЙЦЭТГЭГЧ

"Өү Ти Солюшнс Провайдер" ХХК
Image
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.