Төслийн санаачлагч

"Бирваа Сан"

Image

"БИРВАА САН"

ХХ зууны монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, соёл нийгмийн зүтгэлтэн, ахмад дайчин, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваагийн нэрэмжит “Бирваа Сан” нь 2016 онд Монголын соёл урлагийн уламжлалт болон орчин үеийн бүтээлийг дэмжиж, залуу үеийн хөгжил төлөвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор байгуулагдсан юм.

Бирваа Сан нь уран бүтээлчийн өвийг шинжлэн судалж, түгээн дэлгэрүүлэхээс гадна түүний Монгол өв соёлоо хадгалан хамгаалах, өвлөн уламжлахад гойд анхааран, ихээхэн хүч чармайлт, сэтгэл зүтгэл гаргаж ажиллаж байсныг залгамжлан үргэлжлүүлэхийг эрмэлздэг. 

Бирваа Сан нь эрхэм зорилгоо биелүүлэхдээ түүх соёлын өв уламжлал болон орчин үеийн урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын төлөвшил болон нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ба монгол үндэстний түүх, уламжлалт соёл урлаг, өв уламжлалаараа бахархдаг, үндэсний ухамсартай, эх оронч, бүтээлч, өв тэгш хүмүүжилтэй хүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилтыг баримтлан ажилладаг билээ.

 

САНХҮҮЖҮҮЛЭГЧ

"Швейцарийн хөгжлийн агентлаг"
Image

ГҮЙЦЭТГЭГЧ

"Өү Ти Солюшнс Провайдер" ХХК
Image

СУДАЛГАА

"НСИСОУХ"
Image
© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.