ТӨРИЙН УРТЫН ДУУ

Монгол угсаатан тус бүрдээ зан үйлийн айзам, шасдир, гүр, цоорын дууны урын сангаас шигшин авч бүрдүүлдэг төрлийг "Төрийн дуу" гэнэ. Төрийн дуу нь 3, 4, 5, 9 г.м тооны бэлгэдлийг хадгалжээ. Жишээ нь сартуулын "Төрийн гурван дуу", үзэмчиний "Төрийн гурван дуу", боржигины "Төрийн дөрвөн дуу"[1], цахарын "Төрийн дөрвөн дуу", ордосын "Төрийн таван дуу"; дээд монголчуудын "Төрийн таван дуу" г.м хадгалагдаж байна. Төрийн дууг төрт ёсны зан үйл, ёслол хүндэтгэлийн үйлд тэнгэр өөд өргөж уриа дуудан дуулдаг байж. Жишээ нь, Алашаа хошууд нарын төрийн дууны магнайд "Үрсийн дуу" гэж бий. Тэр дууг Хавт Хасарын удмын хошуудууд эрт цагт Алашаад дэвшүүлжээ. Тиймээс "Өнө өргөн Алашаа" дууг тэд "Төрийн их дуу" хэмээдэг.

Тэдний Хасар Тэнгэрээ уриа дуудан дуулдаг дуу нь энэ юм. Тиймээс “Өнө өргөн Алашаа” дууг тэд “Төрийн их дуу”  хэмээдэг. Дээд монголчуудад төрийн дууны овоо буй. Уг овооны цагаан сүлд нь амар амгалан, баяр цэнгэлийн, харин овоо нийтдээ тухайн угсаатан, нутаг усанд уртын дуу, дуучин хоёр тасрахгүй байхын бэлгэдэл-тэмдэг дохио аж.

"ЭРТНИЙ САЙХАН ЕРӨӨЛ"

© Монгол уртын дуу. Бүх эрх хамгаалагдсан. Энэ агуулгын бүтээлийн шүүмж судлалд эшлэх болон Зохиогчийн эрхийн тухай хуульд зөвшөөрөгдсөн арилжааны бус зорилгоор ашиглахаас бусад тохиолдолд, энэ сайтыг бүтээгч багийн бичгэн зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь болон хэсэгчлэн хуулбарлах, хувилан олшруулах, түгээх, нийтлэх, хэвлэх, нийтэд түгээх зэрэг цахим болон механик, бусад бүх арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Бичгэн зөвшөөрөл авахыг хүсвэл, contact@urtynduu.mn хаягаар уламжилна уу.