Энэ төрөл нь өвөрмонгол уртын дууны бүлгийн тулгуур хэсэгт тооцогддог. Цоор дуу халхчуудад нөлөөлж байсан шинж тэмдэг байдаг. Жишээ нь цоор хоолойт, эрүү нугалаат г.м нэршил XX зууны эхэн үе хүртэл хадгалагдаж байгаад бүдгэрчээ. Цоор дуу нь эртний хорчин, цахаруудын үр хойчист түгээмэл уламжлагджээ. Цоор дуу нь өвөр монголчуудын төрт ёсны зан үйлийн орчинд түгээмэл дуулагдсаар байна. Цоор уртын дууны төрөл нь нэг хэсэг бүдгэрэх эрсдэлд байсан боловч өвлөгчид нь цоордон дуулах аргыг өргөн хөгжүүлжээ. Тиймээс ямар ч уртын дууг цоордон дуулж болно.